Jump to content

Мерседес-Бенц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мерседес-Бенц
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат Компани
Аж үйлдвэрийн салбарАвтомашин
Үүсгэн байгуулагдсан1926 он
Үүсгэн байгуулагчКарл Бенц болон Готтлиб Даймлер
Төв байрШтутгарт, Баден-Вюртемберг муж
Үйл ажиллагааны бүсдэлхий даяар
Удирдах хүмүүсДийтер Цэче
БүтээгдэхүүнАвтомашин
Ачааны машин
Автобус
Дотоод шаталтын хөдөлгүүр
Эзэмшигч(ид)Даймлер АГ
Цахим хуудасmercedes-benz.de
Штутгарт хотын Унтертюркхайм дүүрэгт орших концерны төв байр

Мерседес-Бенц (герм. Mercedes-Benz, зөв хөрвүүлэг нь угтаа Мерцедес-Бенц) нь германы автомашин үйлдвэрлэгч Даймлер хувьцаат компанийн тээврийн хэрэгслийн худалдааны нэр юм. Энэхүү нэр нь 1926 онд Даймлерын моторын үйлдвэр нь Бенц & Ко. үйлдвэртэй нэгдэн Даймлер-Бенц ХК[1] болсноор үүссэн нэр юм.

Mерседес-Бенц гэсэн марк нь Мерседес-Бенц Карс гэх бизнесийн салбараас хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Мерседес-Бенц Карсд суудлын автомашин болон Смартын үйлдвэрлэл харьяалагдах бол ачаа тээврийн автомашин нь Даймлер ХК-ийн өөр бизнесийн салбарт харьяалагддаг байна.

Заримдаа мерседес бенцийн автомашиныг „Даймлер“ гэж нэрлээд байдаг нь угтаа буруу. Учир нь Готтлиб Даймлер нь Даймлер гэсэн нэрийг бүх цаг үеийн турш мерседес бенцийн автомашинд хэрэглэхгүй байхаар тохирон наймаа хийсэн аж. Даймлер нэрийг хэрэглэх эрх нь анх английн Ковентри хот даxь Даймлерын моторын үйлдвэрт байсан ба дараа нь Ягуар Карс, үүний дараа Форд эзэмшиж байгаад 2008 оноос энэтхэгийн Тата Моторс худалдан авчээ.

1891 он: Даймлер-Мотор компанийн үүсэл

[засварлах | кодоор засварлах]

1891 онд үүсгэн байгуулагдсан Даймлер-Моторен-Гезеллшафтын (ДМГ) автомашинууд өөр нэртэй байсан. Мерседес гэх маркийн нэр нь зуун солигдсоноос хойш бий болсон. Эмил Еллинек гэдэг бизнесмен Даймлерын автомашиныг ихэд сонирхдог байж. 1899 онд Эмил нь Ниццад болсон автомашины уралдаанд Мерседес (өөрийн охин Мерседес Еллинекийн нэрийг өгчээ) гэсэн зохиомол нэрийн дор бүртгүүлэн оролцож тухайн уралдаанд түрүүлсэн байна. Ингэж Мерседес гэх нэр нь анх Даймлертэй холбогдож эхлэн олонд танигджээ. 1900 онд Эмил Даймлертай хүчтэй мотор бүхий загвар үйлдвэрлэх гэрээг хийсэн бөгөөд энэ загварыг ,,Даймлер-Мерседес“ гэж нэрлэхээр тохирсноор Мерседес гэсэн анхны автомашины нэр бий болжээ. Эмил Еллинек нь энэ тохиролцоо хийхдээ мөн Даймлерын хамтран борлуулагч болсон бөгөөд 36 ширхэг автомашин захиалан 550.001 Маркийн (өнөөдрийн ханш 3,6 сая евро) төлбөрийг төлж байжээ.

1901 онд автомашины уралдаанд Мерседес нэртэй хэд хэд автомашин амжилттай оролцсоноор түүний нэр хүнд ч улам өсөв. 1902 онд ,,Мерседес“-ийг ДМГ патентын бүртгэлд бүртгүүлэн хуулиар хамгаалжээ. Харин мерседесийн одыг 1909 барааны тэмдэг болгон бүртгүүлсэн.

Даймлер-Бенцийн үүсэл

[засварлах | кодоор засварлах]

1926 онд германы банк болох Дойче Банк нь Даймлер-Моторен-Гезеллшафт болон түүний өрсөлдөгч Бенц & Кие. компаниудын хооронд жуулчлан нэгдэхэд хүргэсэн ба эндээс Даймлер-Бенц хувьцаат компани бий болов. Мөн Мерседес-Бенц гэсэн маркийн нэр бий болсон. 1930-аад онд домог болсон Зилберпфайл хэмээх уралдааны загвар нь Авто Унион-той өрсөлддөг байлаа. Мерседес-Бенц нь тансаг дээд болон дээд ангиллын автомашин үйлдвэрлэж байв. Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш хоёр жилийн дараа буюу 1947 онд үйлдвэрлэлээ буцаан сэргээлээ. Тун удалгүй урьдны үйлдвэрлэж байсан тоондоо ч хүргэсэн байна. 80-аад оноос эхлэн Ауди, BMW болон америкийн зах зээлд Лексус гэсэн хүчтэй өрсөлдөгчид гарч ирэв.

[2]

Мерседес-Бенц нь эртнээс моторт спорт оролцож байгаагаас гадна мөн Формула-1 бас оролцдог. 1930-аад онд Мерседес нь „Зилберпфайл“ уралдааны загварын автомашиныг Алфред Нойбауэр жолоодон ихээхэн амжилтанд хүрсэн юм.

1955 онд эхлэн 1988 он хүртэл Мерседес автомашины уралдаанд оролцоогүй нь тус онд болсон Ле Мансын 24-цагийн уралдаан дээр гарсан ослоос (84 хүн үрэгдсэн) шалтгаалсан юм. Ингээд 1988 оноос эхлэн буцаад автомашины уралдаанд оролцож эхлэв. 1995 онд МкЛарентай хамтран МкЛарен-Мерседес гэсэн баг болон Формула 1-д оролцож эхэлсэн. 2010 оноос эхлэн Мерседес нь дахин өөрийн багийг дангаар үүсгэн Формула 1-д оролцож байна.

 Commons: Мерседес-Бенц – Викимедиа дуу дүрсний сан
  1. Markenregister Wortmarke Mercedes-Benz
  2. ""The true story behind the Mercedes-Benz three-pointed star"". Archived from the original on 2015-10-02. Татаж авсан: 2015-07-07.